Гүзээлзгэнэ
Байгалийн гүзээлзгэнийн том жимстэй таримал сортуудыг үрээр юмуу өвслөг ишээр
нь үржүүлнэ. Үрийг нь хөрсөнд суулгасны дараагийн жилд 6 дугаар сарын дундуур
цэцэглэж түүнээс хойш 35-40 хоногийн дараа жимсэлж, эхний 2-3 жилд ургацын
хэмжээ өсөж 4, 5 дахь жилд жимс жижгэрч ургац буурч улмаар түүнийг зайлуулж
дахин шинээр тариална.
Гүзээлзгэнээс олон тооны өвслөг иш газрын хөрсөн дээгүүр тархан зангилаа үүсгэж үндэс навч бүхий үрслэгнүүд ургана. Өвслөг ишний эхний 3-4 үрслэгийг авч 30-45 см зайтайгаар үндэсний дээд хэсгийг хөрсний төвшинтэй нэг төвшинд байхаар баримжаалан тариална. Гүзээлзгэнийг долоо хоног тутам сайтар усалж, хөрсийг нь үе үе сийрүүлж байх хэрэгтэй. Түүний үндэс 20-30 см гүнд зүг бүртээ тархаж ургасан байдаг учир хөрсийг сийрүүлэхдээ ургамлын үндсийг таслахгүй байхыг анхаарах нь чухал. Гүзээлзгэнэ хэвийн байдлаар ургаж байвал түүний гурвалсан нийлмэл навч өнгөлөг байх ба хүйтрэх, олон өдөр дараалан хэтэрхий их халбал навчнууд өнгө зүсээ алдаж хорчийдог. Иймээс хүйтрэх үед таараар хучиж өгнө. Манай орны аль ч нутагт түүнийг өвс, сүрэл цасаар хучиж өвөлжүүлээд 5 дугаар сарын эхээр хучлагыг нь авч байна. Гүзээлзгэнийн жимс амт, үнэр сайтай эмчилгээ, тэжээл, гоо сайхны чиглэлээр ашиглахад тохиромжтой, манай орны аль ч нутагт, ялангуяа айл, албан газрын хашаанд, мал идэхээс хамгаалалт хийж тарьж чадвал амархан ургана.Дэлхийн жимс жимсгэний тариалангийн талаас илүү хувийг нь гүзээлзгэний тариалан эзэлдэг.
Өрхийн аж ахуйд хамгийн тохиромжтой таримал бол гүзээлзгэнэ юм. Гүзээлзгэнийг тасалгаанд, тагт балкон дээр, ил талбай, хүлэмжинд хаана ч тариалж болдог. Гүзээлзгэнийг үржүүлэх үндсэн гурван арга бий.
Анхаарах зүйл бол хөрс сийрэг, агаарын хангамж сайн байх хэрэгтэй. Шаварлаг хөрс бүтэц муутай, нягт, хэт чийгтэй боловч тэжээлийн бодисуудаар баялаг байдаг. Түүний ус, агаарын горимыг сайжруулахын тулд органик бордоог их хэмжээгээр хийж шохойжуулах, сийрүүлэх ажиллагааг явуулна.
Ингээд гүзээлзгэнийг хэрхэн үржүүлэх болон тарих аргыг Байгаль орчин аялал жуулчлалын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Д.Энэбиш докторын зөвлөснөөр хүргэж байна.
Үрээр үржүүлэх
Гүзээлзгэнэ нь зөөлөн жимс юм. Үр нь жимснийхээ гадаргад байрлана. Үр нь жимсний хананд шигдэн тогтож барзгар гадаргууг үүсгэсэн байдаг.
Түүнийг ялгаж авахдаа жимсний хальсыг үрийн хамт нимгэн зүсэн авч уудаг цаасан дээр зүссэн талаар нь нааж тавина. Ингэхэд хоёр хоногт хатаж үрийг ялган авахад хялбар болно. Хатсан гадаргууг зөөлөн үрэхэд үр нь ялгарч унана.
Үрийг тарихын өмнө манганы сулавтар уусмалд 30 минут дүрж ариутгаад цэвэр усаар зайлаарай. Гүзээлзгэний үр маш жижиг тул услахад урсаж гарах учир үрийг хэд хэдэн шат дамжлагаар үрслүүлэн шилжүүлж тарина.
Юуны өмнө үрийн соёололт тодорхойлох аргаар чийгтэй уудаг цаасан дэвсгэрт соёолуулна. Жижиг хавтгай сав дотор шил, хуванцар зэрэг хавтгай тавиурыг савны ёроолоос 2-3 см зайд тулгуур хийж хөндий байрлуулаад дээрээс нь уудаг цаасаар бүтээж үзүүрүүдийг нь савны ёроолд хүрэхээр тохож тавиад усны төвшин тавиураас 1-1,5 см доогуур байхаар ус хийнэ.
Ингэхэд тавиурыг бүтээсэн уудаг цаас байнга чийгтэй байна. Дээрээс нь 0.5-0.8 мм зузаантай шороо хийнэ. Ингэж чийглэгдсэн шороон дээр үрийг хооронд нь 0.5х1,0 см зайтай жигд тарааж байрлуулна. Уудаг цаас олдохгүй бол ариун цэврийн цаас, салфетка ашиглаж болно.
Соёолуулах сав нь ямарч хэлбэр хэмжээтэй байж болно. Үрийг соёолуулахаар тавьсан савыг шилээр юмуу гялгар уутаар таглаж дулаан газар тавина. Шилэн таглаа нь агаарын температурын хэлбэлзлийг сааруулж сав дотор байх агаарын чийгшлийг тогтмол өндөр байлгах зориулалттай боловч өдөрт 1-2 удаа 10-20 минутын хугацаагаар сөхөж агаарын солилцоо хийж байхгүй бол хөгцөрч бохирдоно.
Усыг дундрах үед нь байнга сэлбэж байна. Соёолуулах үрийг 18-25 хэмийн дулаан байранд байлгана.18 хэмийн дулаанд үр 45-56 хоногт, 25 хэмийн дулаанд 30-35 хоногт жигдрэн соёолно. Үрийг соёолтол гэрэл үзүүлэх шаардлагагүй бөгөөд шилэн таглаа дээгүүр бүтээж байна.
Сoёолох үед таглааг авч гэрэлтэй газар байлгана. Гэхдээ шилэн таглаатай нь цонхны болон ил газар наранд шууд тавихад бэхжээгүй ургамал түлэгдэх гэмтэй тул болгоомжтой ажиллах хэрэгтэй. Үрийг соёолмогц хөрс бүхий тусгай савд шилжүүлэн суулгана.
Төл ургамлаар үржүүлэх
Гүзээлзгэнийг үржүүлж олшруулах гол арга бол сахлын зангилаан дээр үүсч үндэслэсэн төл ургамлыг салгаж суулгах явдал юм.
Хамгийн чанартай суулгац бол сахлын зангилаануудын эхэнд эх ургамалдаа хамгийн ойр байрласан төл ургамал байдаг. Тэр нь хамгийн түрүүнд үүсч томордог. Сахлын нэг зэлэн дээр гурваас илүүгүй төл ургамал үлдээж сахлын оройг таслах нь зүйтэй. Тэгвэл цааш хэт олширч шим тэжээл хуваагдах нь зогсож амархан томорно.
Тэрчлэн нэг бутанд таваас илүүгүй сахлыг ургуулж бусдыг нь зайлуулах хэрэгтэй. Ингэхэд нэг бутнаас 15 сайн чанарын суулгац гарган авна. Сахлын тэвгэн навч бүхий зангилааны дорхи хөрсийг ялзмагаар баяжуулж, сайтар сийрүүлж хангалттай чийгтэй байлгахад амархан үндэслэнэ.
Мөн жижиг хуванцар савд тусгай хөрс бэлтгэж зангилааны дор тавьж үндэслүүлээд савтай нь салган авахад тохиромжтой. Төл ургамлыг шилжүүлэн суулгах талбайн хөрс ялзмаг ихтэй хөнгөн сэвсгэр байх нь тохиромжтой. Эх ургамлаас төл ургамлыг цаг хугацаанд нь салган авахгүй байх нь эх ургамлыг сульдааж, хөрс сийрүүлж арчилгаа хийхэд төвөгтэй болгодог.
Төл ургамлыг шилжүүлэн суулгахдаа ургамал хооронд 5-7 см, эгнээ хооронд 10-12 см зайтайгаар нилээд шигүү суулгана. Долоо хоноход ургамлын үндэс хөрсөндөө бэхжиж 2.5-3 долоо хоногийн дараа байнгын талбайд суулгахад бэлэн болно.
Бут хувааж үржүүлэх арга
Сахал үүсгэдэггүй сортуудыг энэ аргаар үржүүлнэ. Зэрэгцээ олон нахианууд үүсэж тус бүр нь өөрийн үндсээрээ салан үржинэ. Ингэж бутлан ургасан ургамлуудыг ухан авч нахиа тус бүрийг үндэсний нь хамт салган суулгана.
Гүзээлзгэнийг талбайд суулгах
Суулгах үрслэг нь богино бахим иш бүхий 3-4 навчтай, оройн нахиа нь сайн хөгжсөн, сахлаг үндэстэй байвал зохино. Гаднаас авчирсан үрслэгийг тарихын өмнө заавал ариутгана. Аюултай өвчин үүсгэгч , хортон шавьжны өндөг, авгалдай суулгац материалаар дамжин тархдаг.
Ингэхдээ 10 литр усанд хоолны гурван халбага хүнсний давс, нэг цайны халбага зэсийн байван уусгаад 10-15 минутын хугацаанд үрслэгийг дүрж ариутгана. Дараа нь цэвэр усаар сайтар зайлж суулгана. Янз бүрийн химийн бодис шаардахгүй хамгийн энгийн арга бол дулааны аргаар ариутгах явдал юм.
Энэ аргын үндэс нь 450-480 температуртай усанд тодорхой хугацаагаар дүрж ариутгах явдал юм. Ингэж ариутгахад ариутгалын үр дүн 95-98 хувьд хүрдэг. Эхлээд халуун усанд сайтар дүрж угаагаад 100-150 температуртай хүйтэн усанд 15-20 минут дүрж хөргөнө. Оройн нахиаг хэт гүн суулгавал түүний өсөлт нь саатаж ялзрах, хэт дээр суулгавал хатаж хуурайших муу нөлөөтэй.
Суулгах ажлыг бүрхэг өдөр юмуу цэлмэг халуун өдөр бол оройн сэрүүнд хийнэ. Энэ нь тухайн нөхцөлдөө зохицох боломжийг олгоно. Суулгасан бутыг тойруулан жижиг тогоо гаргаж усалгаа хийнэ.
Гүзээлзгэнийг харьцангуй нягт буюу ургамал хооронд 15 см, эгнээ хооронд 60 см зайтайгаар суулгана. Ингэж суулгасан гүзээлзгэнээс эхний удаа арвин ургац авна. Дараа жилээс ургамал томрох үед хоёр ургамал тутмын нэгийг сийрүүлэн ухаж аваад өөр талбайд суулгана. Энэ нь бут томрохоос өмнө эхний жил талбайг бүрэн дүүрэн ашиглах боломжийг олгоно.
Сахлыг зайлуулах: Төл ургамлыг авч үржүүлэх шаардлагагүй бол сахлыг 10 см-аас илүүгүй байхад нь авч зайлуулах хэрэгтэй. Энэ нь эх ургамлын шим тэжээлийг ашиггүй зарцуулахгүй байж, түүнийг бэхжүүлж дараа жилийн ургацыг нэмэгдүүлэхэд сайн нөлөө үзүүлнэ.
Ургац хураасны дараа сахлын ургалт идэвхжих тул сахлыг 3-5 удаа авч зайлуулах шаардлагатай. Энэ цэцгийн нахиа суухад таатай нөлөө үзүүлж дараа жилийн ургацыг 10-15 хувиар нэмэгдүүлнэ.
Ургац хураалт: Орчин үед тариалж байгаа бүх сортууд өөртөө тоос хүртээдэг боловч солбицуулан тоос хүртээх арга хэмжээ авахад ургацын чанар дээшилнэ. Хур бороо ихтэй чийглэг жил жимс газарт хүрснээс гэмтэх ялзрах үзэгдэл ажиглагддаг тул жимс боловсрох үед дор нь цаас сүрэл зэргийг дэвсэж бохирдож ялзрахаас хамгаална. Гүзээлзгэнэ нь зөөлөн амархан гэмтдэг жимсгэнэ тул хэт болголгүйгээр хураах нь зүйтэй.
Хатуу нягт гүзээлзгэнийг гурав, зөөлөн жимстэй сортуудыг нэг өдрийн зайтайгаар хураалт хийнэ. Гүйцэд боловсорсон жимсийг тэр дор нь хурааж байхгүй бол амархан муудаж ялзран, өвчин тараах голомт болдог. Талбайд тарьсан гүзээлзгэний бутыг өвөл 20-30 см үртэс, шороо, бууц зэргээр хучиж өвөл цасаар зузаалан манаж өвөлжүүлнэ.

Гадаа ил талбайд болон хүлэмжинд гүзээлзгэнэ
тарих
Энэ
нь жимсгэний төрлийн олон настай өвслөг ургамал бөгөөд 20 – 30 см өндөр ургаж
4-5 жил амьдардаг. Таримал гүзээлзгэнэ нь ойн гүзээлзгэнээс хэмжээгээр том
байдаг. Үрээ суулгахаас өмнө талбайд ясны гурил хоёр атгыг тарааж өгвөл
сайн бордоо болдог. Таримал гүзээлзгэнийг үрээр, өвслөг ишээр үржүүлж болно. Үрээр
үржихдээ хурдан бөгөөд жилийн дараа жилийн 6-р сарын дундуур цэцэглэнэ. 32-40
хоногийн дараа жимс нь боловсорно. 2-3 дахь жилдээ их ургац өгч 4 дэх
жилээс жижигэрч ургац буурна. Гүзээлзгэнэ урт нарийхан бариул бүхий гурвалсан
нийлмэл навчтай. Гүзээлгэнээс олон өвслөг иш газрын дээгүүр тархаж зангилаа үүсгэн
үндэс навч бүхий үрслэгүүд ургана. 3-4 үрслэгийг авч 30-50 см
зайтайгаар үндэсний хүзүүг газрын гадаргуутай ижил төвшинд байхаар тарих
хэрэгтэй. Гүзээлзгэний үндэсний ихэнх хэсэг нь 20-30 см гүнд тархана.
Таримал гүзээлзгэиийг долоо хоног тутам услана. Хөрс сийрүүлэх, хог ургамлыг
цэвэрлэх арчилгааг тогтмол хийнэ. Гүзээлзгэнийг модон хайрцаганд тагт
болон гэртээ тарьж болно. Мөн хананд өлгөж ургуулж болно. Хаврын хүйтэнээс
гүзээлзгэнийг нийлэг хальсан бүрхүүл хийж хамгаална. Гадаа ил тарьсан гүзээлзгэнийг
өвөлдөө өвс, сүрэл, цасаар хучиж өвөлжүүлнэ. Хавар 5 сараас бүтээсэн зүйлсээ
авч услана.
Заарт гүзээлзгэнэ.
Үүнийг
оросоор клубника, англиар musk strawberry латинаар
Fragária moscháta гэдэг. Энэ ургамлын амт үнэр нь сайхан тул ингэж
нэрлэсэн. Сарнайнхан овгийн цэцэгт ургамлын төрөл. Зарим хүмүүс
заарт гүзээлзгэнэ буюу оросоор клубника гэдгийг садовая земляника гэж андуураад
байдаг. Энэ хоёр нэг төрөлд багтдаг хоорондоо ялгаатай гэдгийг сайн тогтоож
авах хэрэгтэй.
Энэхүү
заарт гүзээлзгэнэ нь зэрлэг байдлаар Европт л ургадаг. Тарьж ургуулах төрлүүдийг
ч гол төлөв Европт ургуулдаг. Ургацын хувьд заарт гүзээлзгэнэ нь цэцэрлэгийн гүзээлзгэнийг
гүйцдэггүй. Чийг их шаардана, сүүдэрт тэсвэртэй. Арчилгаа нь цэцэрлэгийн гүзээлзгэнэтэй
адил.
Заарт
гүзээлзгэнэ нь 15-35 см өндөртэй өвслөг бутлаг ургамал юм. Гол нь шулуун.
Нэвсийн унжсан цэцгийн гол дээр гол төлөв 5-12 цэцэг байдаг. Цэцэгнүүд голдуу
нэг хүйснийх байдаг ч хоёр хүйсний сортууд ч байдаг. Цэцэг нь таван
дэлбээтэй,цагаан өнгөтэй, хоёролсон хүрээтэй. Гүзээлзгэний жимс гэж нэрлэээд
байдаг зүйл нь үнэн хэрэг дээрээ нийлж томорсон үрний суудал бөгөөд түүний дээр
нь олон тооны үр байдаг.
Химийн найрлагын хувьд
Жимс
нь сахар, нимбэгний хүчил, алимны хүчил, хинны хүчил, салицилын хүчил, фосфорын
хүчил агуулж байдаг бөгөөд боловсорч гүйцэсний дараагаар хувын хүчил, гликолийн
хүчил бий болдог. Үүнээс гадна С амин дэм, пектиний бодисууд, антоцианууд,
каротин, эфирийн тос, В витамин агуулж байдаг
Гэрт тарих арга
Тарьж
ургуулдаг болоод олон зуун жил болж байгаа болохоор маш олон сорт байдаг.
Үйлдвэрлэлийн аргаар хүлэмжинд тариалан чамлахааргүй ургац хурааж, багагүй ашиг
олоход зориулагдсан сорт байдаг.
Орос
сортууд дээр сортын нэрний ард “ампельная” гэсэн бичигтэй байх ёстой.
Ампель гэдэг нь герман хэлний ваар гэсэн үгнээс гаралтай юм. Өөрөөр хэлбэл ийм
бичигтэй гүзээлгэний орос сорт таарвал вааранд тарьж ургуулахад зориулан гаргаж
авсан үр байна гэсэн үг. Үүнээс гадна олон сорт байдаг.
Гүзээлзгэнийг
ямар ч төрлийн саванд тарьж болох бөгөөд хамгийн тохиромжтой сав бол шавар
вааран сав юм. Гүзээлзгэнээ тарихаар ямар ч сав сонголоо гэсэн илүүдэл усыг
зайлуулах нүх, сүв сайтай эсэхийг сайн шалгах хэрэгтэй. Учир нь хэтэрхий
чийглэг хөрсөнд гүзээлзгэнэ өвдөж, үндэс нь хөгцөрдөг. Тэгэхээр хэрэгтэй гэж үзвэл
суулгахын өмнө илүүдэл ус зайлуулах хэлтэрхий бүхий давхарга нэмж болно.
Жижигхэн олон түвшинд вааранд хөрсийг тохируулан хийх бол том, гүн вааранд
нэмэлт ус зайлуулалт нэмж өгөх хэрэгтэй. Том шавар вааранд ийм ус зайлуулагч
хийх хамгийн энгийн арга бол хуванцар хоолойг ваарны голд суулгаад элсээр дүүргэдэг.
Ваарыг хөрсөөр дүүргэсний дараагаар хуванцар хоолойг сугалж авдаг.
Гүзээлзгэний
үндсийг булаад, навчийг нь хөрсний дээр үлдээнэ. Дараа нь ваарыг эрмэг болон гүзээлзгэнэ
хоорондын зайг хөрсөөр дүүргэнэ. Дараа нь дүүргэсэн хөрсөө зохистой хэмжээгэр
нягтаршуул ахин дүүргэн зэргээр шавар ваарыг дүүргэнэ. Үүний дараа гүзээлзгэний
үндэсний орчимд усалж өгнө. Навч руу нь усалж болохгүй.
Гүзээлзэгэнэ
тарьж байгаа хүмүүс эхний жилдээ арвин их ургац хураан авна гэж нэг их найдалтгүй
гэдгийг мартуузай. Учир нь эхний жилдээ ургамал хөрсөндөө идээшин, бэхжиж,
томорч авдаг. Харин дараагийн жилээс бол нэг бутнаас 350 грамм авна